Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аврагчийн анхан шатны нэгдсэн сургалтын байгууламжтай боллоо

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас алба хаагчдыг сургаж дадлагажуулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Аврагчийн анхан шатны нэгдсэн сургалтын байгууламж”-ийг барьж, сургалт дадлага зохион байгуулж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аврагчийн анхан шатны нэгдсэн сургалтын байгууламжтай боллоо
Аврагчийн анхан шатны нэгдсэн сургалтын байгууламжтай боллоо. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас алба хаагчдыг сургаж дадлагажуулах, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Аврагчийн анхан шатны нэгдсэн сургалтын байгууламж”-ийг барьж, сургалт дадлага зохион байгуулж эхэллээ.

Сургалтын байгууламж нь гүний усны шумбалт, өндрөөс аврах ажиллагаа, хүйтний улиралд мөсөн авиралтыг зохион байгуулах хана болон аврагчдын дулаацах байр зэрэг нэгдсэн цогцолбор юм.

Ингэснээр жилийн дөрвөн улиралд сургалт, дадлагыг тогтмол зохион байгуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр албанд томилогдож байгаа алба хаагчдыг дадлагажуулах сургалтын орчин бүрдэж байна гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

Хуваалцах