Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Аврагчийн гараас - Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборыг нээнэ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдийн дунд зохион байгуулж буй спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд Дорнод аймагт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Аврагчийн гараас - Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборыг нээнэ
“Аврагчийн гараас - Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборыг нээнэ. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооноос төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдийн дунд зохион байгуулж буй спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд Дорнод аймагт болно.

Тэмцээнд нийт 15 багийн 300 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Мөн энэ үеэр Дорнод аймгийн Онцгой байдлын газраас санаачлан байгуулж байгаа “Аврагчийн гараас-Амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт болох юм.

Албан үүргээ гүйцэтгэж аваад амь үрэгдсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж, үе үеийн аврагч, гал сөнөөгчдийг алдаршуулах, баатарлаг үйлсийг нь ард иргэдэд сурталчлах, шинэ үеийн залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор бүтээж буй тус хөшөө Дорнод аймгийн төв Хэрлэн сумын “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэнэ гэжДорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах