Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аврах ажиллагааны олон улсын гэрчилгээтэй боллоо

Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Аврах ажиллагааны сургалт-2018” сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдаад ирлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аврах ажиллагааны олон улсын гэрчилгээтэй боллоо
Аврах ажиллагааны олон улсын гэрчилгээтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Токио хотноо зохион байгуулагдсан “Аврах ажиллагааны сургалт-2018” сургалтад нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид хамрагдаад ирлээ.

Тус аврах ажиллагааны сургалтанд нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн сургагч багш, дэслэгч У.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн ОБХ-ийн Гал түймэр унраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Энхбат, Нийслэлийн аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Х.Ербагда, аврагч, ахлагч Т.Тамир нар оролцсон юм.

Алба хаагчид гамшиг, ослын үед нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, аврах ажиллагааны үеийн сэтгэл зүй, өндрөөс болон гал унтраах, аврах ажиллагаа зэрэг сургалт дадлагуудад 14 хоног амжилттай суралцан, аврах ажиллагааны олон улсын гэрчилгээтэй боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах