Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй 70 орчим зөрчил илрүүлжээ

Өнөөдрийн байдлаар 20-иод нь авто машин худалдаагаа зогсоосон гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй 70 орчим зөрчил илрүүлжээ
Авсан газраа зориулалтын дагуу ашиглаагүй 70 орчим зөрчил илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Авсан газраа зориулалтын дагуу ашиглалгүй “авто машин” худалдах талбай болгосон 70 орчим зөрчил илрүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар 20-иод нь авто машин худалдаагаа зогсоосон гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээллээ.

Сууршилын бүсэд их хэмжээний авто машин байршуулснаас болж агаар, хөрсөнд бохирдол үүсгэж, сөрөг нөлөө үзүүлж байна. Иймээс Нийслэлийн газрын албанд зөрчлөө арилгаагүй 50 орчим газрын “газар эзэмших” эрхийг цуцлуулах санал хүргүүллээ гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч н.Балжинням ярилаа.

Авсан газраа хоёр жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй бол Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрхийг хүчингүй болгодог хуулийн заалттай юм.

Хуваалцах