Австрали улс ахмадууддаа хуримтлуулсан мөнгийг нь буцааж олгодог
Халамжийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг Австрали улсын ахмадуудад зориулсан нийгмийн халамж үйлчилгээний талаар МҮОНРТ-ийн Австрали улс дахь сурвалжлагч Б.Гэрэлмаа мэдээлэл ирүүлжээ.
Мэдээллийн алба

Халамжийн тогтолцоогоороо дэлхийд тэргүүлдэг Австрали улсын ахмадуудад зориулсан нийгмийн халамж үйлчилгээний талаар МҮОНРТ-ийн Австрали улс дахь сурвалжлагч Б.Гэрэлмаа мэдээлэл ирүүлжээ.
Австрали улсад 65 нас 6 сараас дээш насны хүмүүсийг “ахмадууд” буюу бидний хэлж заншсанаар “тэтгэврийн насныхан” гэж үздэг. Ахмад настны халамж авахын тулд тэтгэврийн насанд хүрсэн байхаас гадна сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад байнга оршин суусан байх ёстой. Тэтгэврийн тухайд ганц бие ахмадуудын орлого 250,000 австрали доллар, харин хосуудын орлого 375,000 австрали доллараас дээш байвал тухайн хуримтлуулсан орлогоо 100 хувь буцааж авдаг байна. Мөнгөн тэтгэмжээс гадна нийтийн тээвэр болон эрүүл мэндийн салбарт ч тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшуулалыг ахмадуудад олгодог байна.
Халамжийн бүх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Centrelink” байгууллагын хуульч орлогын түвшин хүрэхгүй хүмүүст Засгийн газраас ямар дэмжлэг туслалцаа үзүүлдэгийг ингэж тайлбарлалаа.
MЭХМЭТ СЭЛЭПСИ: “Сеntrelink” байгууллагын хуульч
Олон жилийн хугацаанд мөнгөө хуримтлуулсан ахмадууд тодорхой хэмжээний хангалттай мөнгийг Засгийн газраас буцааж авдаг. Харин орлого нь хүрэхгүй байгаа иргэдийн хувьд иймэрхүү байдлаар тэтгэмж авдаг юм. Үүний өмнө Австрали улс төлбөр төлөх хугацааг сараар биш 14 хоног болгоноор тооцдогийг хэлэх нь зүйтэй байх. Хэрэв та ганц бие бол хоёр долоо хоног тутамд 834 долларын тэтгэмж үүн дээр витамин болон амин дэмийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 82 доллар, харин хосын тухайд хос тус бүр 14 хоногт 629 доллар үүн дээр амин дэмийн мөнгө гэж 74 долларын тэтгэмж авдаг юм. Засгийн газраас иймэрхүү байдлаар орлого багатай ахмадад дэмжлэг үзүүлдэг.
Б.Гэрэлмаа
Австрали улс
01.10.2018


















