Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Австрали улсад монгол хүн шинэ коронавирусийн халдвар авчээ

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар Коронавирусийн халдварын тухай цаг үeийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австрали улсад монгол хүн шинэ коронавирусийн халдвар авчээ
Австрали улсад монгол хүн шинэ коронавирусийн халдвар авчээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл нар Коронавирусийн халдварын тухай цаг үeийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Өвчтөн "М" 34 настай, эрэгтэй. БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мелбурн хотод 2020 оны нэгдүгээр сарын 19-нд очсон. Онгоцонд байхдаа шинж тэмдэггүй байсан ба Мелбурнд ирсний шөнө халуурсан. Эмнэлэгт хандаж тусгаарлагдан нэгдүгээр сарын 25-нд лабораторийн шинжилгээгээр шинэ коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан талаар Австрали улсын ОУЭМД-ийг зохицуулах байгууллагаас ДЭМБ-ээр дамжуулан мэдээллээ. Одоогоор өвчтөний биеийн байдал тогтвортой байна.

Хуваалцах