Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Австралид 9-16 насныханд зориулсан роботын тэмцээн болж байна

"Анхны лего лиг" буюу олон улсын роботын тэмцээний 9-16 насныханд зориулсан тэмцээн Австралид болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Австралид 9-16 насныханд зориулсан роботын тэмцээн болж байна
Австралид 9-16 насныханд зориулсан роботын тэмцээн болж байна. Зураг: МҮОНРТ

"Анхны лего лиг" буюу олон улсын роботын тэмцээний 9-16 насныханд зориулсан тэмцээн Австралид болж байна. Австралийн муж хот тус бүрт тэмцээн зохион байгуулагдаж, ялсан мужийн баг ирэх сард Сидней хотод болох "Үндэсний лего лигийн тэмцээн"-д өрсөлдөх эрхтэй болох юм.

Өчигдөр Квинсланд энэ тэмцээн болсон бөгөөд тус хотын Технологийн их сургуульд зохион байгуулагдав. Уг тэмцээн нь хүүхдүүдийн компьютерийн ур чадварыг ихээхэн шалгаж байгаагаас гадна зохион бүтээх, багаар ажиллах зэрэг олон чадварыг шалгадаг юм.

Тэмцээний гол дүрэм нь өөрсдийн зохион бүтээсэн роботоор лего угсарч уралдана. Хэн хамгийн хамгийн бага хугацаанд алдаагүй, цэвэр гүйцэтгэлтэй хийж чадсан баг тэмцээний ялагч болно. Тэмцээнийг судлаачид орчин үеийн техник технолиогоор дамжуулан сурагчдын боловсролын идэвхид сайнаар нөлөөлж болохыг тайлбарлаж байна.

Тухайлбал, робот зохион бүтээхдээ хүүхдүүд математик, шинжлэх ухаан, технологи гээд олон зүйлийг судлах шаардлагатай болдог учир сурагчдыг хичээлдээ шамдахад түлхэц болдог байна.

Хуваалцах