“Австралид амьдарсан 10 жил, авууштай санаанууд” ном хэвлэгдлээ
Эгч дүүс болох Ж.Мандалдулам, Ж.Батхишиг нарын бичсэн “Австралид амьдарсан 10 жил авууштай санаанууд” ном уншигчдын хүсэлтээр 2019 онд шинэчлэгдсэн мэдээлэлтэйгээр дахин хэвлэгдлээ.
Мэдээллийн алба

Эгч дүүс болох Ж.Мандалдулам, Ж.Батхишиг нарын бичсэн “Австралид амьдарсан 10 жил авууштай санаанууд” ном уншигчдын хүсэлтээр 2019 онд шинэчлэгдсэн мэдээлэлтэйгээр дахин хэвлэгдлээ.
Тус номын зохиогчид монголчуудыг гадаад улс орныг зорихдоо нэг ч гэсэн бартааг элдэв бэрхшээлгүй даваасай хэмээн чин сэтгэл өвөрлөн, тэртээ 2004 онд анх Австрали улсыг зорьж сурч, хөдөлмөрлөж амьдрахыг хүссэн шийдвэрийг гаргаснаас хойших өөрт тохиолдсон саад бэрхшээл, алдаа оноо гээд бодит амьдралаас сэдэвлэн энэхүү номоо бичсэн байна.
Энгийн хэдий ч зорьсон зорилгодоо үнэнч, дайчин, хөдөлмөрч хичээнгүй зан нь тэднийг өдгөөгийн амжилтад хүргэжээ. Эгч дүүс зарагдсан номынхоо үнээс 1000 төгрөг тутмыг Хавдар Судлалын үндэсний төвд хандивлах аж.


















