Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо мэдээлэл хийнэ
Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа
Мэдээллийн алба

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны 8 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно. Үндэсний статистикийн хороо
MN-мэдээллийн төвд
11.00 цагт: Speedy global болон Crew skillin олон улсын байгууллагын төлөөлөгчид усан онгоцонд ажиллах монгол ажилтан шалгаруулж авах болон мэргэжлийн холбоодтой хэрхэн хамтарч ажиллах цаашдын үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт: Авто худалдааны төвийн цогцолборын ажлыг гацаах нь хэнд ашигтай вэ, иргэд нүүлгэхийг дэмжлээ, Улаанбаатар хотод байрлах авто захуудын урьдчилсан тандалт судалгааны талаар Авто худалдааны цогцолборт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт: "Дашчойлин" хийдээс "ХҮрээ Майдар, 108 Ганжуур гороо" хийх талаараа мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт: Оффшор данстай нэр холбогдсон улс төрчдийг 49 хоногт багтаан мөнгөө оруулж ирэхийг МУ-ын Ерөнхийлөгч шаардсан боловч хэн ч биелүүлээгүй. Мөн 60 тэрбумтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага дорвитой ажил зохион байгуулахгүй байгаа тул ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа


















