Авто машины улсын дугаар 3, 8-аар төгссөн бол татвараа төлнө
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой
Мэдээллийн алба

Хаврын тэргүүн сар буюу гуравдугаар сард авто машины улсын дугаар нь 3, 8-аар төгссөн жолооч татвараа төлөх юм. Авто машины татвар хураалттай холбогдуулан нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ “Мишээл” төвд явуулын оношлогоо, үзлэгийн төв ажиллаж байна. Явуулын оношлогоо нь ирэх тавдугаар сарыг дуустал ажиллах бөгөөд жолооч та Улаанбаатар банкны салбарт мөнгөө тушаан татвараа төлөөд, авто машинаа оношлуулах боломж нээлттэй юм. Жолооч та өөрт ойр байрлах үзлэг, оношлогоо хийж байгаа болон татвар хурааж буй салбарууд дээр дүүрэг харьяалал харгалзахгүйгээр тушаах боломжтой.

Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”, “Дүнжингарав” салбарууд болон дүүргүүдийн татварын хэлтэс, техникийн үзлэг хяналтын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан төвөөр үйлчлүүлэх боломжтой юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















