Авто тээврийн салбарын орлого энэ оны эхний 9 сард 478.8 тэрбум төгрөг болжээ
Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 9 сард 50.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 147.3 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 10.1 (25.3 хувь) cая тонноор өсөж, зорчигчид 10.5 (6.6 хувь) сая хүнээр буурсан байна.
Мэдээллийн алба

Бүх төрлийн тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 9 сард 50.2 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 147.3 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 10.1 (25.3 хувь) cая тонноор өсөж, зорчигчид 10.5 (6.6 хувь) сая хүнээр буурсан байна.
Авто тээврээр 2018 оны эхний 9 сард 31.5 сая тонн ачаа, давхардсан тоогоор 144.6 сая хүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 7.7 (32.3 хувь) сая тонноор өсөж, зорчигчид 10.5 (6.8 хувь) сая хүнээр буурсан байна.
Авто тээвэр, төмөр зам болон агаарын тээврээр зорчигчид, давхардсан тоогоор, 2018 оны эхний 9 сард

Авто тээврийн салбарын орлого 2018 оны эхний 9 сард 478.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85.7 (21.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 9 сард 18.7 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.0 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.4 (15.0 хувь) сая тонноор өсөж, зорчигчид 46.6 (2.3 хувь) мянгаар буурсан байна. Харин энэ оны 9 дүгээр сард тээсэн ачаа 2.2 сая тонн, зорчигчид 184.3 мянга болж, өмнөх сараас тээсэн ачаа 89.2 (4.2 хувь) мянган тонноор өсөж, зорчигчид 70.9 (27.8 хувь) мянган хүнээр буурсан байна.
Төмөр замаар 2018 оны эхний 9 сард тээсэн нийт ачаанд дотоодын ачаа 38.8 хувь, экспортын ачаа 36.0 хувь, импортынх 11.7 хувь, дамжин өнгөрсөн ачааных 13.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс импортын ачааных 1.1 пункт, экспортын ачааных 0.3 пунктээр өсөж, харин дотоодын ачааных 1.3 пункт, дамжин өнгөрсөн ачааных 0.1 пунктээр буурсан байна.
Авто тээвэр, төмөр зам болон агаарын тээврээр тээсэн ачаа, 2018 оны эхний 9 сард

Төмөр замын тээврийн салбарын орлого 2018 оны эхний 9 сард 449.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 62.6 (16.2 хувь ) тэрбум төгрөгөөр өсжээ. Агаарын тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 9 сард 2.3 мянган тонн, зорчигчид давхардсан тоогоор 715.5 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 44.0 (1.9 хувь) тонн, зорчигчид 76.9 (12.0 хувь) мянган хүнээр өсжээ. Харин өмнөх сараас тээсэн ачаа 1.7 (0.6 хувь) тонноор өсөж, зорчигчид 30.9 (26.9 хувь) мянган хүнээр буурсан байна.
Агаарын тээврээр дотоодод зорчигчид 2018 оны эхний 9 сард 258.0 мянган хүн (36.1 хувь) болж, өмнөх оны мөн үеэс 23.2 (9.9 хувь) мянга, олон улсад зорчигчид 457.5 (63.9 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 53.7 (13.3 хувь) мянгаар тус тус өсжээ. Агаарын тээврийн салбарын орлого 2018 оны эхний 9 сард 317.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 15.2 (5.0 хувь) тэрбум төгрөгөөр өсжээ.
Харин энэ оны 9 дүгээр сард 36.4 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 14.8 (28.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.


















