Авто тээврийн улсын үзлэгт Заамар сумын 400 гаруй тээврийн хэрэгсэл хамрагджээ
Тус үзлэг гурав хоног үргэлжилсэн бөгөөд Сумын төвийн багийн 400 гаруй тээврийн хэрэгсэл хамрагджээ.
Мэдээллийн алба

Авто тээврийн I ээлжийн улсын үзлэг Төв аймгийн Заамар сумын төвийн багт зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн үзлэгийн нэг онцлог болох Монгол Улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж, зөв тусгалтай болгох шаардлага тулгарч байгаатай холбогдуулан гэрлийн тохиргоо хийгдсэн байна.
Тус үзлэг гурав хоног үргэлжилсэн бөгөөд Сумын төвийн багийн 400 гаруй тээврийн хэрэгсэл хамрагджээ.


















