Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто үйлчилгээний байгууллагын стандартуудыг хэлэлцэв

Авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр бий болгохтой холбогдуулан санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто үйлчилгээний байгууллагын стандартуудыг хэлэлцэв
Авто үйлчилгээний байгууллагын стандартуудыг хэлэлцэв. Зураг: МҮОНРТ

Авто үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөх стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр бий болгохтой холбогдуулан санал авах хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Авто үйлчилгээ. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5025:2010, Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт MNS 4601:2011 стандартуудад нэмэлт өөрчлөлт оруулах болон Авто машины резин дугуй засварын газар Ерөнхий шаардлага, Автомашины кузов засвар ерөнхий шаардлага стандартын төслийг шинээр боловсруулах тус хэлэлцүүлгийг авто үйлчилгээ эрхлэгч ААН, иргэдтэй хамтран зохион байгуулав.Хэлэлцүүлэгт Нийслэлийн тээврийн газар, Авто үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, МАДА ТББ, МАВА ТББ, Моннис моторс ХХК, Авто Ойл ХХК, Хэт моторс ХХК, Акума Эрин ХХК, Форвард моторс ХХК болон дугуй засвар эрхлэгчид тус тус оролцлоо.

Хуваалцах