Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто зам хаахтай холбогдуулан түр замын маршрут гаргажээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Хөвсгөл дэд төслийн хүрээнд баригдах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто зам хаахтай холбогдуулан түр замын маршрут гаргажээ
Авто зам хаахтай холбогдуулан түр замын маршрут гаргажээ. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн Хөвсгөл дэд төслийн хүрээнд баригдах 37.9 км хатуу хучилттай авто зам, 7 байршлын авто зогсоол барих ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК гэрээ байгуулан ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 32.5 км авто зам, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн 5.5 км авто зам, нийт 37.5 км авто замын барилгын ажил эхэлж байгаатай холбогдуулан 2022 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус авто замыг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд уг замуудыг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаах болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох түр замын маршрутаар зохицуулалттайгаар зорчуулах болжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах