Авто зам шинэчлэхтэй холбоотойгоор хэсэгчлэн зам хаана
Сайншанд сумын 7,6 км авто замыг шинэчлэх ажил өнгөрөгч оны 9-р сараас эхэлсэн. Улмаар 2017 онд тэгшилгээ суурь, асфальтын ажил хийгдээд байсан бол энэ 7 хоногоос эхлэн авто замыг хэсэгчилсэн байдлаар хааж өнгөн хучилтын ажил эхлээд байна.
Мэдээллийн алба

Сайншанд сумын 7,6 км авто замыг шинэчлэх ажил өнгөрөгч оны 9-р сараас эхэлсэн. Улмаар 2017 онд тэгшилгээ суурь, асфальтын ажил хийгдээд байсан бол энэ 7 хоногоос эхлэн авто замыг хэсэгчилсэн байдлаар хааж өнгөн хучилтын ажил эхлээд байна. Үүнтэй холбогдуулан жолооч нар хаасан замаар явах, тэмдэг тэмдэглэгээг холдуулан замын хөдөлгөөнд оролцох зэрэг хүндрэлтэй асуудлууд гарч байгаа тул 05-р сарын 25-ныг хүртэл хаасан замаар явж хүндрэл учруулахгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.
Сурвалжлагч: З.Энхзул


















