Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замын чанар муудахад материалын сонголт нөлөөлж байна

Чанаргүй авто зам баригдаж байгаа гол шалтгааныг дүгнэн хэлэлцэж, засаж сайжруулах арга замыг хайх зорилгоор өнөөдөр салбарын инженерүүд уулзалт хэлэлцүүлэг хийлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто замын чанар муудахад материалын сонголт нөлөөлж байна
Авто замын чанар муудахад материалын сонголт нөлөөлж байна. Зураг: МҮОНРТ

Чанаргүй авто зам баригдаж байгаа гол шалтгааныг дүгнэн хэлэлцэж, засаж сайжруулах арга замыг хайх зорилгоор өнөөдөр салбарын инженерүүд уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Төсөвтөө тааруулж хямд төсөр аргаар авто зам барих гэдэг нь энэ салбарын хөгжлийг хойш татаж байгааг инженерүүд шүүмжилж байна.

Судалгаагаар хатуу хучилттай авто замын 70 хувь нь материал сонголтын стандартыг баримтлаагүйгээс болж авто замын хөвөө эвдрэх, гэмтэл гарч байгааг тогтоожээ. Манайд уг нь авто замын хамгийн сайн чанарын материал элбэг байдаг ч түүнийгээ стандартынх нь дагуу хэрэглэдэггүйгээс болж дээрх зөрчил гарсаар байгааг инженерүүд хэлж байна. Тиймээс салбарынхан цаашдаа практик дээр тулгуурлаж авто зам барьдаг биш үнэ өртөг өндөр байсан ч хамаагүй журмынх нь дагуу л гүйцэтгэдэг жишигт шилжих цаг болсныг тэд онцоллоо.

Түүнчлэн авто замын чанар муу байгаагийн шалтгааныг зөвхөн төсөвт тохоод орхиж болохгүй. Авто замыг барих ажлыг гардан гүйцэтгэдэг инженерүүд ёс зүйтэй байж, шинжлэх ухааны байгууллагын дүгнэлтийг баримтлан, технологио дагаж мөрдүүлэн ажиллах шаардлагатай байгааг ч мөн хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах