Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх шинэ ажлууд эхэллээ

Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор “Гудамж” төсөл “Хотын төв” дэд төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх шинэ ажлууд эхэллээ
Авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх шинэ ажлууд эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг сайжруулах зорилгоор “Гудамж” төсөл “Хотын төв” дэд төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 10 гаруй чиглэлд шинээр зам барих, хуучин замуудыг шинэчлэн засварлах ажил эхэлж байна.

Тодруулбал, Сонсголонгийн гүүрнээс хойшоо Моносын уулзвар хүртэлх замыг өргөтгөн шинэчлэх ажил, Халдвартын эцсээс Нарантуул худалдааны төвийн зүүн талаар Нарны замтай шууд холбогдох шинэ зам барих ажил эхлээд байгаа бол “Атар Өргөө” компанийн урдаас Яармагийн гүүр хүртэл 2.2 км авто зам шинээр барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Үүнээс гадна:

  • Дарь-Эх Сансарын уулзвараас Токиогийн гудамж дагуу Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх авто замын өргөтгөн шинэчлэх,

  • Бөмбөгөрийн уулзварыг Модны 2-ын замтай холбосон шинэ зам барих,

  • Гэсэр сүмийн баруун талаар Тасганы уулзвар өөд өгссөн замаас Гандангийн хашааг тойруулан Амарсанаагийн гудамж хүртэлх шинэ зам,

  • Москва хорооллын зүүн урд талаас БҮК-Яармаг чиглэлд шинээр зам барих,

  • Оргил рашаан сувиллын уулзвараас Жапан таун хүртэл шинээр зам барих зураг төслийг боловсруулж байна.

Мөн Саппорогийн буюу Өнөр хорооллын дөрвөн замын уулзварын ойролцоо III эмнэлэгийн урд болон “Техник импорт” компанийн баруун талд шинээр автомашины зогсоол барьж байгуулах юм.
Эдгээр замыг барьснаар зөвхөн дээрх чиглэлүүдэд төдийгүй хотын авто замын сүлжээний хөдөлгөөний ачаалал эрс буурч, зорчигчдын цаг мөнгийг хэмнэх нийгэм, эдийн засгийн томоохон үр дүн гарна хэмээн тооцоолж байна.

Түлхүүр үг:Замын бүтээн байгуулалт
Хуваалцах