Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ

Нийслэлийн иргэдэд зориулсан “Шинэ жилийн баярын цэнгүүн” ирэх ням гарагт буюу арванхоёрдугаар сарын 31-ний орой жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
Автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдэд зориулсан “Шинэ жилийн баярын цэнгүүн” ирэх ням гарагт буюу арванхоёрдугаар сарын 31-ний орой жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар Нийслэлийн тээврийн газрынхан бэлтгэлээ хангаад байна. Баярын арга хэмжээ өндөрлөсний дараа Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд зогсоолоос 18 чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй автобусаар үйлчлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Сүхбаатарын талбай-Шархад, Баянхошуу, Улаанчулуут, Орбит, Хайлааст, Чингэлтэй зэрэг чиглэлд 18 автобус гарч иргэдэд үйлчлэх юм байна.

Хуваалцах