Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашин хулгайлсан этгээдийг Говьсүмбэр аймгаас илрүүлэн саатуулжээ

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос машин хулгайлаад тус аймагт зорчиж явсан этгээдийг илрүүлэн саатуулжээ.

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашин хулгайлсан этгээдийг Говьсүмбэр аймгаас илрүүлэн саатуулжээ
Автомашин хулгайлсан этгээдийг Говьсүмбэр аймгаас илрүүлэн саатуулжээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид Улаанбаатар хотоос машин хулгайлаад тус аймагт зорчиж явсан этгээдийг илрүүлэн саатуулжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны зогсоол дээрээс автомашин алдагдсан байна гэх дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулснаар иргэн С-ийн “Toyota Mark-2” автомашиныг Хэнтий аймгийн харьяат 17 настай, эрэгтэй Т гэгч нь бусадтай бүлэглэн хулгайлж, Говьсүмбэр аймагт зорчиж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Иймд иргэд та бүхэн автомашинаа камертай зогсоолд байрлуулах, дохиоллын систем суурилуулах зэргээр өөрийн өмч хөрөнгөдөө тавих хараа хяналтаа сайжруулж хулгайн гэмт хэргээс сэрэмжилнэ үү.

Хуваалцах