Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашин, хөргөгч, зурагт хулгайлсан хэргүүдийг илрүүллээ

энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашин, хөргөгч, зурагт хулгайлсан хэргүүдийг илрүүллээ
Автомашин, хөргөгч, зурагт хулгайлсан хэргүүдийг илрүүллээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн алба хаагчид хулгайлах гэмт хэргүүдийг шуурхай илрүүллээ. Тодруулбал, Энэ сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах дэлгүүрийн үүднээс асаалттай байсан “Nissan Advan” тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсаныг тус аймагт оршин суудаг 28 настай эрэгтэй “Д” согтуурсан үедээ хулгайлжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “BSB” төвийн гадна зогсоолоос “Toeota Сresta” маркийн автомашин алдагдсаныг 32 настай, эрэгтэй “Э” үйлджээ.

Үүнээс гадна Сонгинохайрхан дүүргийн 3 дүгээр хороо “Алтайн 3 дугаар гудамжны дугаар тоотоос "Haier” загварын 55 инчийн LCD зурагт, хөлдөөгч хулгайд алдагдсаныг 36 настай эрэгтэй У хулгайлсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж автомашинаа харуул хамгаалалт, хяналтын камер, гэрэлтүүлэгтэй зогсоолд байршуулж, автомашинаа халааж асаалттай орхихгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах