Автомашин шатаж, дотор нь байсан хоёр хүн нас баржээ
Автомашин шатаж дотор нь байсан хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Автомашин шатаж дотор нь байсан хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, “Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Богдын даваа уруудах замд автомашин шатаж байна” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр 18:50 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тус дуудлагын дагуу шалгахад “Toyota Prius-30” тээврийн хэрэгсэл шатаж, хоёр хохирогч /30 настай эрэгтэй, 28 настай эмэгтэй/ нас барсан байна. Цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.


















