Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ

НЗД-ийн А/720 дугаар, БЗД-ийн Засаг даргын А/347 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/39 дүгээр тушаалын хүрээнд Баянзүрх дүүргийн АТШНТовчоонд тус дүүрэг дэх МХХ, ЗЦХ, ЦХ, ОБХ хамтран хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ
Автомашинаар хоёр ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

НЗД-ийн А/720 дугаар, БЗД-ийн Засаг даргын А/347 дугаар захирамж, НМХГ-ын даргын А/39 дүгээр тушаалын хүрээнд Баянзүрх дүүргийн АТШНТовчоонд тус дүүрэг дэх МХХ, ЗЦХ, ЦХ, ОБХ хамтран хүн, мал, амьтны гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна.

Шалгалтаар 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Түмэнжаргалын Төрбат нь ­05-06 БРА улсын дугаартай Sonata-6 маркын автомашинаар 2 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсныг илрүүлэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч ажиллалаа.

Мөн зөрчил гаргасан иргэн Т.Төрбатад Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1.3-д заасны дагуу 300 нэгжтэй тэнцэх торгууль, 680 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж ажиллалаа.

Хуваалцах