Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашингүй өдрийг ирэх сарын 22-нд зохион байгуулна

Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашингүй өдрийг ирэх сарын 22-нд зохион байгуулна
Автомашингүй өдрийг ирэх сарын 22-нд зохион байгуулна. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн “Автомашингүй өдөр”-ийг “Автомашинаас татгалзаж, унадаг дугуй, алхалтыг дэмжье” уриан дор ирэх есдүгээр сарын 22-ны бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, бэлтгэл ажил, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө нарийвчлан ярилцлаа. Автомашингүй өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийг удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа тухайн өдөр зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөтэй танилцаж хариуцан ажиллах байгууллага болон ажлын хэсгийн гишүүдэд тодорхой үүрэг чиглэл өгсөн юм.

Автомашингүй өдрийн хүрээнд олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ, эрүүл эко хүнсний үзэсгэлэн худалдаа явагдахаас гадна ерөнхий боловсролын сургуулиудын спорт заалыг нээлттэй байлгаж иргэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах