Автомашинуудыг ачсан хөлс хувийн компанийн орлого болдог
Замын хөдөлгөөнд саад учруулан нэгдүгээр эгнээнд зогссон автомашинуудыг ачсан хөлс хувийн компанийн орлого болдог. Нийслэлийн хэмжээнд машин ачдаг 13 компани ажиллаж байна.
Мэдээллийн алба

Замын хөдөлгөөнд саад учруулан нэгдүгээр эгнээнд зогссон автомашинуудыг ачсан хөлс хувийн компанийн орлого болдог. Нийслэлийн хэмжээнд машин ачдаг 13 компани ажиллаж байна.
Үүнээс ердөө нэг нь төсвийн байгууллага болох Замын Хөдөлгөөний Удирдлагын төв. Тус төвийн ачсан машинуудын торгуулийн мөнгө улсын төсөвт ордог бол бусад 12 хувийн компанийн ачсан машины торгуулийн төлбөр хувийн компанийн дансанд шилждэг байна.
Энэ талаар Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, хурандаа Батболд ярилаа.


















