Автомашины хаалганд хөлөө хавчуулсан иргэнийг аварчээ
Өчигдөр өглөө Архангай аймгийн Ихтамир сумын Цагаан даваа багийн “Туулайн булаг” гэдэг газар хоёр зорчигчтой "Ландкруйзер-105" загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон осол гарсан тухай дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байна.
Мэдээллийн алба

Энэ дагуу Архангай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын таван алба хаагч очиж, Ихтамир сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан Улаанбаатарын харьяа 59 настай эрэгтэй автомашины хаалганд хөлөө хавчуулсан байсныг гаргаж, анхан шатны тусламж үзүүлжээ.