Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашины улсын дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл байна

Нийслэлийн Засаг даргын захирамж А/1037 нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашины улсын дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл байна
Автомашины улсын дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл байна. Зураг: МҮОНРТ

НИТХ-аас анх 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамж А/1037 нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан.

Энэхүү журам нь Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, замын хөдөлгөөний дүрэмд заасан "Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ"-гээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.

Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв

Хуваалцах