Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, фэйсбүүкээр худалдаалж байжээ

Сонгинохайрхан дүүргийн харъяат 19-24 насны оюутан 4 залуу 11 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд prius-30 загварын автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, иргэдийг хохироон, түүнийгээ фэйсбүүкээр худалдаалж байжээ. Одоогийн байдлаар 25 удаагийн үйлдлээр, 100 ширхэг дугуй хулгайлж зарсан нь т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, фэйсбүүкээр худалдаалж байжээ
Автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, фэйсбүүкээр худалдаалж байжээ. Зураг: МҮОНРТ

Сонгинохайрхан дүүргийн харъяат 19-24 насны оюутан 4 залуу 11 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд prius-30 загварын автомашины өвлийн дугуй бүлэглэн хулгайлж, иргэдийг хохироон, түүнийгээ фэйсбүүкээр худалдаалж байжээ. Одоогийн байдлаар 25 удаагийн үйлдлээр, 100 ширхэг дугуй хулгайлж зарсан нь тогтоогдсон байна.

Мөн иргэн Т иргэдийн фэйсбүүк хаягаар нэвтрэн, найз нөхдөөс нь мөнгө гуйж, 25 удаагийн үйлдлээр, 12 сая төгрөг залилан авчээ.

Түүнчлэн иргэн Г, Б нар шинэ жилийн баяраа тэмдэглэн, ганц нэгээрээ явж байгаа иргэдтэй зориудаар муудалцан нэг нь зодолдох, нэг нь салгах нэрийдлээр гар утас, түрийвч, үнэт зүйлийг нь дээрэмддэг байсныг илрүүлжээ.

Дээрх хэргүүдийг одоогоор мөрдөн шалгаж байгааг Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.

Хуваалцах