Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд онлайн хурал зохион байгууллаа

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд орон нутгийн Автотээврийн төвийн удирдлагуудтайгаа өнөөдөр онлайнаар хуралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд онлайн хурал зохион байгууллаа
Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд онлайн хурал зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын удирдлагууд орон нутгийн Автотээврийн төвийн удирдлагуудтайгаа өнөөдөр онлайнаар хуралдлаа. Энэхүү онлайн хурлаар:-Сар шинийн баяртай холбоотойгоор нийт автотээврийн төвүүд байнгын бэлэн байдөлд ажиллаж, хариуцлагатай жижүүр томилох-Үйлчилгээний чанарыг сайжруулах жил болгон зарласантай холбоотойгоор ажлуудаа эрчимжүүлэх-Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх албан даалгаврыг эрчимжүүлэх-Автомашины гэрлийн тусгалыг зөв болгон өөрчлөх ажил орон даяар эхэлсэнтэй холбогдуулан нийт салбар төвүүд өөрсдийн аймаг орон нутагтаа хийж хэрэгжүүлэх-Техникийн хяналтын төвийн инженер техникийн ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахиж мөрдөх-Сар шинийн баяртай холбоотойгоор зорчигч урсгал нэмэгдэж буйтай холбоотойгоор нэмэлтээр тээврийн хэрэгслээр үйлчлэх ажлыг зохион байгуулах-"Сар шинэ-Аюулгүй тээвэрлэлт" арга хэмжээний хүрээнд хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох арга хэмжээг ав ажиллах-Цаг агаарын болон замын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг шуурхай ирүүлж, байцаагчид болон тээвэр зохицуулагч нар байнгын хяналт тавих зэрэг асуудлыг хэлэлцэж, үүрэг даалгавар өглөө.

Хуваалцах