Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автотээврийн үндэсний төвөөс залруулга гаргалаа

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэстэй холбоотой ташаа мэдээлэл өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн хөтөлбөр болон фэйсбүүк хуудсаар цацагдсан билээ. Тус мэдээлэлд “ДК тусгай дугаар олгосон сэжигтнүүдийг барив

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автотээврийн үндэсний төвөөс залруулга гаргалаа
Автотээврийн үндэсний төвөөс залруулга гаргалаа. Зураг: МҮОНРТ

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэстэй холбоотой ташаа мэдээлэл өчигдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр “25 дугаар суваг” телевизийн мэдээллийн хөтөлбөр болон фэйсбүүк хуудсаар цацагдсан билээ. Тус мэдээлэлд “ДК тусгай дугаар олгосон сэжигтнүүдийг баривчиллаа”, “Авлигатай тэмцэх газар Автотээврийн үндэсний төвийн гурван ажилтныг гэрээс нь саатуулжээ” гэх мэт ор үндэсгүй, ташаа мэдээлэл цацагдсан тул ЗАЛРУУЛГА гаргуулж байна.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд хэн нэгэн иргэн хуулийн этгээдэд давуу байдал үүсгэх боломжийг олгосон үйл ажиллагаа явуулдаггүй. ДК дугаар хууль бусаар олгосон талаар АТГ-аас ажилтан, албан хаагчийг баривчилсан тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д Автотээврийн хэрэгслийг бүртгэх хэсэгт “дипломат болон олон улсын байгууллагын тухайд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг” гэж заасны дагуу Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын албан бичиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын хавсралтаар батлагдсан ДК улсын дугаар олгох зөвшөөрлийн дагуу олгодог юм.

Тээврийн хэрэгслийн бүртгэлийн сүлжээнд өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар 446 тээврийн хэрэгсэл ДК улсын дугаараар бүртгэлтэй байна. Ийнхүү манай байгууллагын хүний нэр хүндэд халдаж, олон нийтэд худал мэдээлэл тараасан “25-р суваг” телевиз өнөөдөр оройн мэдээллийн хөтөлбөрөөр албан ёсны залруулга гаргахаар боллоо.

Хуваалцах