Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автозам ашигласны төлбөр хураах ажил эхэллээ

Өнөөдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил эхэлж байна. Энэ ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автозам ашигласны төлбөр хураах ажил эхэллээ
Автозам ашигласны төлбөр хураах ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил эхэлж байна. Энэ ажлыг хоёр үе шаттай зохион байгуулна. Ингэхдээ Засаг даргын захирамжаар Автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 31-ний хооронд, эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалтыг зургаадугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулахаар болжээ.

Мөн Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, тэдгээр нь ажлын өдрүүдээр төдийгүй амралтын өдрүүдэд ажиллах юм байна. Энэ жилээс эхлэн албан татвар, төлбөр төлснийг гэрчлэх тусгай наалтыг хэрэглэхгүй болсон бөгөөд замын цагдаагийн газрын тусгай багажаар татвараа төлсөн эсэхийг шалгаж, замын хөдөлгөөнд оролцуулах юм. Ингэснээр наалтад зориулдаг хөрөнгийг хэмнэж байгаагаас гадна, тээврийн хэрэгслийн урд талын салхины шилэнд олон төрлийн наалт наадгаас жолоочийн үзэгдэх орчинд нөлөөлөх зэрэг сөрөг үзэгдлээс сэргийлнэ гэж үзжээ. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байх юм.

Түлхүүр үг:зам
Хуваалцах