Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автозамын ажлуудыг концессийн гэрээгээр гүйцэтгэнэ

Дээрх төслүүдэд зарцуулах мөнгийг концессийн гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу улсын тухайн жилийн төсөвт тусгаж байх юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автозамын ажлуудыг концессийн гэрээгээр гүйцэтгэнэ
Автозамын ажлуудыг концессийн гэрээгээр гүйцэтгэнэ. Зураг: МҮОНРТ

Аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох Засгийн газрын зорилтын хүрээнд 2012-2014 онд Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл, Дундговь, Хэнтий, Дорноговь, Замын-Үүд, Сүхбаатар зэрэг аймгуудын авто замыг барьж, ашиглалтад хүлээн авсан. Үлдсэн аймгуудыг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажил үргэлжилж байгаа.

Үүний дагуу концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх Алтай-Дарви чиглэлийн 98 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 129.4 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км, Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвар-Нөмрөг-Сонгино чиглэлийн 167 км, Мандал сум Зүүнхараа чиглэлийн 15.8 км хатуу хучилттай авто зам төслүүдийн концессийн гэрээг гүйцэтгэгч компаниудтай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахаар болжээ. Дээрх төслүүдэд зарцуулах мөнгийг концессийн гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөх хуваарийн дагуу улсын тухайн жилийн төсөвт тусгаж байх юм байна.

Хуваалцах