Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Тус хуралдаанаас “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов
Автозамын концессын шалгаруулалтыг хүчингүй болгов. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Тус хуралдаанаас “Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замыг дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн авто зам болгон өргөтгөж шинэчлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын жагсаалт”-аас хасч, сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцохоор боллоо.

Энэ нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн дагуу 2017-2018 онд хуваарилсан зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замд их засвар, шинэчлэл хийх болсонтой холбоотой юм.

Хуваалцах