“Аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхэд ДТГ-уудын оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт цахим уулзалт болов
Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнөө бүрэн нээсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ,
Мэдээллийн алба

Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнөө бүрэн нээсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар 2022 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийлээ.
УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлал соёлын салбарыг идэвхжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгааг нэгдмэл байдлаар зохион байгуулах болон талуудын идэвх оролцоо, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.




















