Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр байгууллаа

Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр байгууллаа
Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр байгууллаа. Зураг: МҮОНРТ

Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Бээжин хотноо "Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээр"-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Соёл, аялал жуулчлалын сайд Ху Хө Пин нар гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж байгаа юм.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах