Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн төлөөлөгчид Булган аймагт ажиллав

БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол Улс дахь "КТО Улаанбаатар" Төлөөлөгчийн газрын менежер Б.Анударь тэргүүтэй төлөөлөгчид Булган аймагт ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн төлөөлөгчид Булган аймагт ажиллав
Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн төлөөлөгчид Булган аймагт ажиллав. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Соёл, спорт аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол Улс дахь "КТО Улаанбаатар" Төлөөлөгчийн газрын менежер Б.Анударь тэргүүтэй төлөөлөгчид Булган аймагт ажиллалаа.

"КТО Улаанбаатар" Төлөөлөгчийн газар нь Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны харьяа дипломат байгууллага бөгөөд энэ удаа Булган аймгийн удирдлага, холбогдох хэлтэс, албаны дарга нартай уулзаж, тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, зорилгоо танилцуулж, эрүүл мэндийн аялал жуулчлал болоод цаашид хамтран ажиллах бусад салбар, чиглэлийн асуудлаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтын үеэр Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга аймгаас баримтлах ерөнхий бодлого, чиглэлийн талаар товч дурдаж, цаашид эрүүл мэнд, боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийлэв.

Хуваалцах