Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аялал, зугаалгаар явахдаа анхны тусламжийн багаж хэрэгсэл авч явахыг зөвлөв

Иргэдийг аялал, зугаалга, амралтаар явахдаа анхны тусламжийн багаж хэрэгсэл авч явахыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аялал, зугаалгаар явахдаа анхны тусламжийн багаж хэрэгсэл авч явахыг зөвлөв
Аялал, зугаалгаар явахдаа анхны тусламжийн багаж хэрэгсэл авч явахыг зөвлөв. Зураг: МҮОНРТ

Иргэдийг аялал, зугаалга, амралтаар явахдаа анхны тусламжийн багаж хэрэгсэл авч явахыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна. Зуны улиралд иргэд амарч зугаалах үедээ түлэгдэх, бэртэж гэмтэх, живэх зэрэг тохиолдол цөөнгүй гардаг. Гэтэл тухайн үед анхны тусламжийн багаж хэрэгсэл байхгүйгээс иргэд ихэвчлэн дур мэдэн бие биендээ буруу эмчилгээ хийдэг. Үүнээс болж эмнэлгийн тусламж авах хүртэл тухайн хүний шарх сорвинд бохир орох зэргээр амь насанд нь аюул учрах хэмжээнд хүрдэг гэдгийг анхааруулж байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Секторын эрхлэгч Ж.Энхзулын яриаг сонсъё.

Хуваалцах