"Аялгуу сайхан монгол хэл албан хэрэгт" аян эхэллээ
Монгол Улсын Засгийн Газрын 53 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган,
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн Газрын 53 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар”, Монгол улсын Засгийн Газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган, байгууллагын хэмжээнд стандартын дагуу албан баримт бичиг боловсруулах, зохиож бүрдүүлэх, хөтлөлтийг хийх ажилтнуудын ур чадварыг сайжруулах зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Аялгуу сайхан Монгол хэл албан бичигт" аяныг зохион байгуулж байна.
Аяныг нэгдүгээр сарын 29-ний өдрөөс хоёрдугаар сарын 28-ны хооронд зохион байгуулах юм. Энэ хүрээнд НЭМҮТ-ийн ажилчдын дунд албан бичиг боловсруулах, Монгол хэлний зөв бичгийн дүрэм, хэл зүй, найруулан бичиг чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, дэмжлэгт хяналт, албан бичиг хөтлөх ур чадварыг хөгжүүлэх хөгжөөнт тэмцээн зохион байгуулна.


















