Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулгүй байдлыг хангаж ажиллав

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслан ойн булаг явах замд, Халздын даваа уруудаад машинууд цасанд суусан гэх дуудлагыг 2024.01.09-ний өдрийн 20:00 цагт ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүй байдлыг хангаж ажиллав
Аюулгүй байдлыг хангаж ажиллав. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзайн зуслан ойн булаг явах замд, Халздын даваа уруудаад машинууд цасанд суусан гэх дуудлагыг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:00 цагт ирүүлсэн.
Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 9 автомашинтай иргэд цасанд суусан байсныг татан гаргаж аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

-Хол ойрын замд зорчихдоо зөвхөн баталгаат зам гүүрийг сонгох
-Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Цаг уурын мэдээ мэдээллийг тогтмол хүлээн авах
-Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Эх сурвалж: НОБГ

Хуваалцах