Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмж хүргүүлэв

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Засаг дарга, авто замын өмчлөгч, эзэмшигч, хариуцагч нарт зөвлөмж хүргүүллээ. Хур тунадас, бороо их хэмжээгээр орж байгаатай холбогдуулан болзошгүй осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмж хүргүүлэв
Аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмж хүргүүлэв. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас аймаг, нийслэлийн Засаг дарга, авто замын өмчлөгч, эзэмшигч, хариуцагч нарт зөвлөмж хүргүүллээ. Хур тунадас, бороо их хэмжээгээр орж байгаатай холбогдуулан болзошгүй осол, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдалд анхаарах, үзлэг шалгалтыг хийж, ус зайлуулах шугам, гүүрийн тулгуур орчмын бүрэн бүтэн байдлыг шалгах, суваг шуудуун хог хаягдлыг цэвэрлэх, тэмдэг тэмдэглэгээг байршуулах, тээврийн хэрэгслийг баталгаатай зам, гүүрээр зорчуулах, байгалийн гамшиг, гэнэтийн осол аваарийн үед шуурхай арга хэмжээ авах, засварлах талаар зөвлөмжинд тусгасан байна.

Зөвлөмжийг ЭНД дарж үзнэ үү.

Хуваалцах