Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт болов

2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Москва хотод зохион байгуулагдсан “Аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт”-д

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт болов
Аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Орос, Хятадын гурван талт уулзалт болов. Зураг: МҮОНРТ

2023 оны есдүгээр сарын 19-ний өдөр Москва хотод зохион байгуулагдсан “Аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт”-д Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, Оросын Холбооны Улсын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев, Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нар оролцов.

Гурван талын уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдлын талаар харилцан байр сууриа илэрхийлж, харилцан ашигтай өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Аюулгүй байдлын асуудлаарх Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь гурван улсын харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн ач холбогдолтой болов гэж Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээллээ.

Хуваалцах