Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Аюулгүй байдлын онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Хууль сахиулахын удирдлагын академиас санаачлан “Аюулгүй байдлын онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион явууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Аюулгүй байдлын онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Аюулгүй байдлын онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Зураг: МҮОНРТ

Хууль сахиулахын удирдлагын академиас санаачлан “Аюулгүй байдлын онол практикийн тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион явууллаа.

Тус эрдэм шинжилгээний нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав, Их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав нар болон Их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, Аюулгүй байдал судлалаар үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын 50 орчим эрдэмтэн судлаачид илтгэл бичиж, 100 гаруй зочид төлөөлөгч, 400 гаруй сонсогч, суралцагч, алба хаагчдын төлөөлөл, нийт 600 гаруй хүн оролцов.

Тус хурлын Үндсэн болон нэгдүгээр салбар хуралдаанд Аюулгүй байдлын онол арга зүйн асуудал ба олон улс, бүс нутаг, монгол улсын гадаад аюулгүй байдлын асуудлаар 9 илтгэл хэлэлцүүлж, 11 хавсралт илтгэл хэвлүүлэв. Хоёрдугаар салбар хуралдаанд Тодорхой төрлийн аюул занал ба монгол улсын дотоод аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 8 эрдэмтний 6 илтгэл хэлэлцүүлж, 23 хавсралт илтгэл хэвлүүлэв.

Монгол улсын гадаад ба дотоод аюулгүй байдлын асуудлаар ийнхүү олон чухал асуудлыг хөндөж, эрдэмтэд сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулсан нь цаашид олон судалгааг бодлогын төвшинд хийх, хамтарсан судалгааг хөгжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа хууль сахиулах сургуулийн эрдэмтэн судлаачдын судалгаа, сургуулийн үйл ажиллагааг танилцуулахад чухал ач холбогдолтой болов.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад, удирдлага зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн их сургуулийн захирал, удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал болон, хурлын үед дэг журам зохион байгуулалт, үйлчилгээнд сэтгэл зүтгэл гарган ажилласан цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга цагдаагийн хурандаа Ж.Түмэнтулга, Цэргийн албаны зохион байгуулалтын албалны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэн, Ёс журмын ахлах ажилтан ахлах дэслэгч Э.Хосбаяр, бэлтгэл ажлыг хангаж ажилласан Хангамж үйлчилгээний албаны дарга, цагдаагийн дэд хурандаа И.Баяржаргал, Соёл олон нийт, хамтын ажиллагааны албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Энхболд, зураглаач цагдаагийн дэд ахлагч Ш.Одгэрэл, Хэвлэл редакцийн хэлтсийн дарга цагдаагийн хошууч С.Гантулга, редактор дэслэгч Ш.Эвсанаа, эх бэлтгэгч дизайнер, цагдаагийн дэд ахлагч Х.Баднаажонон болон ажлын хэсэгт ажилласан багш, алба хаагчид та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Эх сурвалж: Хууль сахиулахын их сургууль

Хуваалцах