Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын нийт 1480 удаагийн дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд 2023 он гарсаар эхний 8 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын нийт 1480 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын нийт 1480 удаагийн дуудлага бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын нийт 1480 удаагийн дуудлага бүртгэгджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 2023 он гарсаар эхний 8 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын нийт 1480 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гал түймрийн 1091, эрэн хайх, аврах ажиллагааны 389 удаагийн дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 1626 иргэний аюулгүй байдлыг хангаж, 235,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 58 иргэн нас барж, 33 иргэн гэмтэж, бэртэн, түлэгдэж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах