Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна

Аюулт үзэгдэл, ослын 3601 тохиолдол 2023 оны эхний 10 сард бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 буюу 1.5 хувиар өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн байна. Зураг: МҮОНРТ

Аюулт үзэгдэл, ослын 3601 тохиолдол 2023 оны эхний 10 сард бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 буюу 1.5 хувиар өссөн байна.

Тодруулбал, үер 107, газар хөдлөлт 77, объектын түймэр 2476, ой, хээрийн түймэр 100, усны осол 70 бүртгэгджээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд нийт 535 хүн нэрвэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2023 оны эхний 10 сарын байдлаар 47.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 0.8 тэрбум төгрөг зарцуулжээ.

Аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл, 2023 оны эхний 10 сарын байдлаар ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 177 удаа тохиолдож, өмнөх оны мөн үеэс 97 (2.2 дахин их) тохиолдлоор, геологийн гаралтай аюулт үзэгдэл 83 удаа тохиолдож, 20 (31.7 хувь) тохиолдлоор тус тус өссөн байна.

Харин биологийн гаралтай аюулт үзэгдэл 138 удаа тохиолдож, өмнөх оны мөн үеэс 36 (20.7 хувь) тохиолдлоор, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3203 удаа тохиолдож, 27 (0.8 хувь) тохиолдлоор тус тус буурчээ.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Хуваалцах