Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын тоо 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 78, аврах ажиллагааны найм, нийт 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 35 иргэний амь, насыг аварч, 104 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулт үзэгдэл, ослын тоо 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна
Аюулт үзэгдэл, ослын тоо 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 78, аврах ажиллагааны найм, нийт 86 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 35 иргэний амь, насыг аварч, 104 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 15.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Шинэ жилийн баяр наадмын өдрүүдэд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж, нийт 470 гаруй алба хаагч, гал унтраах болон тусгай зориулалтын 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Цаг үеийн болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралттай холбогдуулан эцэг, эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй орхихгүй байх, пийшин, зуухны зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээллийг долоо хоногт хоёр удаа мэдээллийн хэрэгслээр иргэдэд хүргэж байна” гэлээ.

Хуваалцах