Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд
Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд. Зураг: МҮОНРТ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн Сангаас хамтран гаргаж буй “Аюулын харанга: агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” сэдэвт тайлангийн үр дүнг өнөөдөр танилцууллаа.

Сүүлийн 10 жилийн хугацаанд 10,000 хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өсжээ. Өнөөдрийн байдлаар уушгины үрэвсэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 2 дахь шалтгаан болоод байгаа ажээ. Улаанбаатар хотын агаарын бохирдол өндөртэй дүүрэгт амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байгаа нь тогтоогджээ.

УИХ-ын гишүүн асан С.Оюун: "219 мянган айл өрх гэр хороололд амьдарч байна. Агаарын бохирдлыг олон жил ярьсан ч гэсэн 2003 оноос агаарын бохирдол хэмжээнээсээ давж эхэлсэн.
10-3 сар хүртэлх сарууд агаарын бохирдолтой байдаг. Хамгийн бага хөрөнгө оруулалтаар хамгийн их үр дүнд хүрэх агаарын бохирдлыг бууруулах ямар ажлууд байна вэ гэдэг жагсаалт гаргах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулахад орон сууцжуулах, цахилгаан халаагуур зэрэг нь зөв шийдэл.

Гэр хорооллын айлуудыг орон сууцжуулахад улсаас татаас өгөхөөс өөр арга байхгүй. Зууханд хөрөнгө оруулсан жилүүдэд агаарын бохирдол буурч эхэлсэн. Зөвхөн манай улс гэлтгүй Бээжин хот ч гэсэн хуучин зуухнууд, түүхий нүүрсээ хорьдог юм байна.

Сайжруулсан түлш, зуух нэвтрүүлэх ажлыг хэдхэн жил оролдоод орхих биш цааш нь тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй" гэв.

2018 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 05:00 цагт Улаанбаатар хотын Баруун 4 зам орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-н хэмжээ 3,320 мкг/м3 хүрсэн нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөгдсөн стандартаас 133 дахин их байгаа ажээ.

Хуваалцах