Аюурсайханы илтгэл үндсэн хэлэлцэх асуудлуудад багтсангүй
МАН-ын XXVII их хурлын хэлцэх асуудлуудыг танилцуулах үеэр “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн Т.Аюурсайхан “Шинэчлэлийн төлөөх ялалт” илтгэлийг тавиулах санал дэвшүүллээ.
Мэдээллийн алба

МАН-ын XXVII их хурлын хэлцэх асуудлуудыг танилцуулах үеэр “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн Т.Аюурсайхан “Шинэчлэлийн төлөөх ялалт” илтгэлийг тавиулах санал дэвшүүллээ. Тус илтгэлийг их хурлаар хэлэлцэгдэх үндсэн есөн асуудал дээр нэмэх эсэх дээр санал хураахад нийт 1110 төлөөлөгчдийн 179 нь дэмжсэнээр батлагдаж чадсангүй. Хурлын бусад салбар хуралдаануудаар хэлэлцэх боломжтой хэмээн үзлээ.
МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ны гишүүн Т.Аюурсайхан нь их хурлын өмнө намын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн билээ.


















