Ази-Европын дээд түвшний 10 дугаар уулзалт болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчдийн оролцсон Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчдийн оролцсон Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Шведийн Вант Улсын Ерөнхий сайд С.Лоуфвиен 10 дугаар сарын 17-ны өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар болон АСЕМ-ын хүрээнд хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо.
Дээд түвшний уулзалтын хаалтын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ази-Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг эрчимжүүлэх болон АСЕМ-ын ирээдүй” сэдэвт хуралдаанд оролцов.
АСЕМ-ын Дээд түвшний аравдугаар уулзалтын албан ёсны хаалтын ажиллагааны төгсгөлд АСЕМ-ын Дээд түвшний энэ удаагийн уулзалтын дарга, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Х.Ван Ромпуи Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид АСЕМ-ын дараагийн Дээд түвшний уулзалтын дарга болох Монгол Улсад гишүүн орнуудын төрийн далбааны цуглуулгыг бэлэг тэмдэг болгон гардуулсан юм.


















