Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны хурал 2025 онд Монголд болно
59th ABU General assembly and associated meetings буюу Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 59 дэх удаагийн хурал Энэтхэгийн Шинэ Дэли хотод энэ сарын 25-30-нд зохион байгуулагдаж байна.
Мэдээллийн алба

59th ABU General assembly and associated meetings буюу Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны 59 дэх удаагийн хурал Энэтхэгийн Шинэ Дэли хотод энэ сарын 25-30-нд зохион байгуулагдаж байна.
МҮОНРТ Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-ны саналын эрхтэй гишүүн байгууллагын хувьд тус хуралд Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн М.Наранбаатар, Д.Оюун-Эрдэнэ болон Ерөнхий захирал А.Бүрэнбаатар оролцож байна.
Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо 59 дэх удаагийн хурлаараа радио, телевизийн салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлага, сэтгүүлчид, уран бүтээлчдийн нөөц, шинэ технологи тэргүүтэй маш өргөн хүрээнд асуудал дэвшүүлэн хуралдаж байна.
Ташрамд дуулгахад, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны хурал 2025 онд Монгол Улсад зохион байгуулагдана.


















