Азийн аваргад анх удаа зодоглосон Б.Хулан мөнгөн медаль хүртлээ
Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан зодоглож мөнгөн медалийн эзэн боллоо.
Мэдээллийн алба

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Батхуягийн Хулан зодоглож мөнгөн медалийн эзэн боллоо. Б.Хулан нутгийнхаа дэвжээнээс Монголын эмэгтэй бөхчүүдийн дөрөв дэх мөнгөн медалийг авчрав.
Тэрбээр зоондоо дэлхийн отгон аварга Японы Акари Фүжүнамид оноогоор (10:0) цэвэр ялагдсан ч Энэтхэгийн Санжай Шиндэг цэвэр дарж хагас шигшээд шалгарсан. 1/2 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Казахстаны ахмад бөх Жюлдиз Эшимоваг 3:0-ээр ялсан юм.
Ийн шигшээ барилдаанд Акаритай дахин таарч оноогоор цэвэр (0:11) ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.


















