Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн эрдэмтэд ногоон хөгжлийн асуудлаар чуулж байна

“Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 7, 8-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Азийн эрдэмтэд ногоон хөгжлийн асуудлаар чуулж байна
Азийн эрдэмтэд ногоон хөгжлийн асуудлаар чуулж байна. Зураг: МҮОНРТ

Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хамтран “Ногоон хөгжилд шинжлэх ухааны салбаруудын гүйцэтгэх үүрэг” сэдвээр Азийн бүсийн олон улсын эрдэм шинжилгээний хурлыг есдүгээр сарын 7, 8-нд Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулж байна.

Хурлын нээлтэд БОАЖ-ын Сайд Д.Оюунхорол, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Азийн Шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ёо Хан Ким нар оролцож, үг хэллээ.

Азийн шинжлэх ухааны академиуд, нийгэмлэгүүдийн холбоо нь Ази, Австрали тивийн 30 гаруй орны 34 шинжлэх ухаан, технологийн академи, нийгэмлэгүүдийг эгнээндээ нэгтгэн, гишүүн байгууллага, эрдэмтэн судлаачдынхаа хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2012 онд байгуулагджээ.

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи энэхүү холбооны идэвхтэй байгууллагын нэг бөгөөд манай ШУА-ийн Ерөнхийлөгч нь холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм байна.

Азийн бүсийн энэ удаагийн хуралдаанд Монгол Улс, БНСУ, ОХУ, БНХАУ, Балба Улс, Бангладеш, Исламын Бүгд Найрамдах Иран Улс, БНТурк Улсын 60 гаруй эрдэмтэн судлаач оролцож, 15 илтгэл хэлэлцүүлэх юм.

Хуваалцах